ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУД ТЕХНОЛОГИЙН ТҮВШНИЙ ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЭРХ АВАХ ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ
Технологи дамжуулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэхь хэсэгт заагдсан “технологийн түвшний үнэлгээ хийх эрх” авах хүсэлтэй эрдэм шинжилгээний байгууллага нь Боловсрол, шинжлэх ухааны сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны а/381/а/274/а-313 хамтарсан тушаалаар батлагдсан “Хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн технологийн түвшний үнэлгээ хийх байгууллагад эрх олгох журам”-ын 5.2 дахь хэсэгт заагдсан “Үнэлгээ хийх эрх авах хүсэлтийн материалын бүрдүүлбэр”-ийг хангаж 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөрт багтаан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газарт ирүүлнэ үү.
Холбогдох утас: 264379, 92925000