7 ХОНОГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ /06.02-06.08/

7 ХОНОГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ /06.02-06.08/

7 ХОНОГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ /06.02-06.08/

ЭРДЭС БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НИЙТ ЭКСПОРТ 60 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

Зургаадугаар сарын 02-оос 8-ны өдрүүдэд нүүрс экспортын 9,952 автомашин, 1247 чингэлэг тээвэр, 956 AGV тээвэр хийгдсэн байна. Тайлант хугацаанд 1,297.3 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн  үеэс 2 дахин өсөв. Оны эхнээс 25,346.7 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 19,058.5 мян.тн-оор буюу 3 дахин өссөн байна.

Харин 328 автомашин, 194 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортолсон байна. Оны эхнээс нийт 659.8 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 2 хувиар өсжээ.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 14 автомашин, 1,795 чингэлэг тээвэр хил нэвтэрсэн. Оны эхнээс нийт 2,360.7 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 56 хувиар өсөв. Тайлант 7 хоногт 128.1 мян.тн төмрийн хүдэр, баяжмал хилээр гарчээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 8-ны өдрийн байдлаар 6.33 тонн алт худалдан авсан байна.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 69.4%, зэсийн баяжмал 47.2%, төмөр 28%, алт 31.7%, газрын тос 32%, цайр 90.2%, хайлуур жонш 88.9% тус тус байна.