7 ХОНОГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ /08.04-08.10/
НҮҮРС ЭКСПОРТ 2023 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ДАВАВ
Наймдугаар сарын 4-өөс 10-ны өдрүүдэд нүүрс экспортын 11,313 автомашин, 797 чингэлэг тээвэр, 957 AGV тээвэр хийгдсэн байна. Тайлант хугацаанд 1,457.4 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 76.5 хувиар өсөв. Оны эхнээс 37,476.3 мян.тн нүүрс экспортолсноор өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 2 дахин өсөж 2023 оны төлөвлөгөөг давав.
Харин 296 автомашин, 153 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортолсон байна. Оны эхнээс нийт 931.5 мян.тн зэсийн баяжмал экспортод гарчээ.
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 20 автомашин, 1,480 чингэлэг тээвэр хил нэвтэрсэн. Оны эхнээс нийт 3,284.2 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 39 хувиар өсөв.
Төв банк оны эхнээс энэ сарын 10-ны өдрийн байдлаар 9.53 тонн алт худалдан авсан байна.