ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЛДЭГДЭЛ, НӨӨЦИЙН МЭДЭЭ /2023.08.10/
УЛСЫН ХЭМЖЭЭНД АИ-92 ШАТАХУУНЫ 40 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА
Улсын хэмжээнд наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 159,221 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 3,736 тн буюу 22 хоногийн, АИ-92 автобензин 49,930 тн буюу 40 хоногийн, АИ-95 автобензин 3,388 тн буюу 25 хоногийн, ДТ 96,660 тн буюу 39 хоногийн, онгоцны түлшний 29 хоногийн нөөцтэй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 89,304 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 795 тн, АИ-92 автобензин 28,695 тн буюу 30 хоногийн, АИ-95 автобензин 2,069 тн буюу 28 хоногийн, ДТ 52,323 тн буюу 44 хоногийн хэвийн нөөцтэй байна.
Манай улс он гарсаар нийт 1,499.6 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 16.2 мян.тн, АИ-92 автобензин 428.5 мян.тн, АИ-95/98 автобензин 11.2 мян.тн, ДТ 836.4 мян.тн, онгоцны түлш 33.6 мян.тн, Жет А-1 31.6 мян.тн, бусад 142.0 мян.тн байна.