НИЙТИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаатай холбогдуулан “Баяжуулалтын тусгай зөвшөөрөл”, “Уул уурхайн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл”, “Маркшейдерийн ажил, үйлчилгээний зөвшөөрөл”, “технологийн аудит хийх зөвшөөрөл”-ийг тус тус шинээр бий болгохоор тус хуулийн төсөлд тусгаад байна
Нийтийн сонсголын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасны дагуу зөвшөөрөл шинээр бий болгох асуудлаар 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хурлын танхимд 11 цагт сонсгол зохион байгуулах орлцохыг хүссэн иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн холбоод хүсэлтээ 9 дүгээр сарын 9-ний өдрийн дотор тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтэст ирүүлж, бүртгүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн шинжээч С.Цэцэг-Өлзий /51-264013/-өөс лавлана уу.