![МЕТАЛЛУРГИЙН ИНЖЕНЕРҮҮДИЙГ ОХУ-Д РУСАЛ КОМПАНИЙН САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР БЭЛТГЭНЭ](https://mmhi.gov.mn/wp-content/uploads/2023/09/2S5A2170-scaled.jpg)
МЕТАЛЛУРГИЙН ИНЖЕНЕРҮҮДИЙГ ОХУ-Д РУСАЛ КОМПАНИЙН САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР БЭЛТГЭНЭ
Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ОХУ-ын “Русский Алюминий Менеджмент” ХК болон ОХУ-ын Сибирийн холбооны их сургуультай “Оюутан сургах хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” гурван талт Харилцан ойлголцлын санамж бичгийг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгууллаа.
![](https://mmhi.gov.mn/wp-content/uploads/2023/09/2S5A2170-scaled.jpg)
Санамж бичигт Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Батбаяр, ОХУ-ын “Русский Алюминий Менеджмент” ХК-ийн дэд ерөнхийлөгч Елена Степановна Безденежных, Сибирийн Холбооны Их сургуулийн Ерөнхийлөгч Александр Викторивич Усс нар гарын үсэг зурав.
![](https://mmhi.gov.mn/wp-content/uploads/2023/09/2S5A2188-scaled.jpg)
Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин оролцож, Монгол Улсын аж үйлдвэрлэлийн хөгжилд хувь нэмэр оруулах боломжтой энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлэгчдэд баяр хүргэж, төслийн хэрэгжилтэд амжилт хүсэв.
![](https://mmhi.gov.mn/wp-content/uploads/2023/09/2S5A2175-scaled.jpg)
Талууд Санамж бичгийн хүрээнд Орос-Монголын хүмүүнлэгийн болон аж үйлдвэрлэлийн харилцааг бэхжүүлэх, Монгол Улсыг техникийн мэргэжилтнүүдээр хангах, соёл, угсаатны зүйн туршлага солилцох зэрэг хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхээр тохиролцов.
![](https://mmhi.gov.mn/wp-content/uploads/2023/09/2S5A2185-scaled.jpg)