ХАРИУЦЛАГАТАЙ, ИЛ ТОД УУЛ УУРХАЙГ ХӨГЖҮҮЛЭХ
“MONGOLIAN MINING WEEK” ЧУУЛГА УУЛЗАЛТ
2023 ОНЫ 10 САРЫН 9-13-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО
“Mongolian Mining week 2023” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээ хоёр дахь жилдээ Улаанбаатар хотноо эхэлж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран зохион байгуулж буй уг чуулганаар салбарын бүх түвшний оролцогч талууд тулгамдсан асуудлуудаа таван өдрийн турш өргөн хүрээнд хэлэлцэх юм.
Энэ удаагийн чуулга уулзалтад Австрали, Австри, Канад, АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ, ИБУИНХУ, Герман, Энэтхэг, Япон, Финлянд, ӨАБНУ, Арабын нэгдсэн Эмират улс, Франц, Испани, Пакистан зэрэг 20 орчим улсын 300 гаруй зочин төлөөлөгч, хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирж, дотоодын аж ахуйн нэгж байгууллагын 3000 гаруй төлөөлөгч оролцохоор байгаа ба эхний хоёр өдрийн арга хэмжээний бүртгэл дууссан байна.
Арга хэмжээний үр дүнд салбарын өрсөлдөх чадварыг тодорхойлох, дэлхий нийтийн чиг хандлага, зах зээлийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төрөөс баримталж буй бодлого шийдвэрт иргэд, олон нийтийн оролцоог хангах, хөрөнгө оруулалтын таатай орчныг сэргээх, хууль, эрх зүйн шинэчлэлийг хурдасгах гээд салбарт тулгамдаж буй олон асуудлыг шат шатны байгууллагуудын оролцоотойгоор нээлттэй хэлэлцэж, цаашдын чиглэлээ тодорхойлох юм.
Эрдэс баялгийн салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид та бүхнийг “Mongolian Mining week 2023” арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ