ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Хүнд үйлдвэрийн салбарын эрдэмтэд, зохион бүтээгчдийн бий болгосон оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэднийг урамшуулан дэмжих ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаад байна.
Иймд ажлын хэсгийн хүрээнд эрдэмтэн, судлаачдын хийсэн шинэ бүтээгдэхүүн, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, нутагшуулах, эдийн засаг, хөгжүүлэлтийн ажлын үр дүнд бий болсон хэрэгжих боломжтой оюуны бүтээл, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудын жагсаалтыг саналын хамт ирүүлнэ үү.