МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ
Засгийн газрын 2019 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны жагсаалт”-ыг шинэчлэн боловсруулахаар ажиллаж байна.
Иймд хүнд үйлдвэрийн салбарын байгууллагаас тус жагсаалтад оруулах чанар, стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны нэр, төрлийн жагсаалтыг тухайн барааны товч тодорхойлолт, итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн, хүчин төгөлдөр тохирлын гэрчилгээний хуулбарын хамт 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн дотор албан бичгээр болон цахим (oyunbold@mmhi.gov.mn) хаягаар ирүүлж, хамтран ажиллахыг хүсье.