“ШАТАХ АШИГТ МАЛТМАЛЫН ХИМИ, БОЛОВСРУУЛАЛТ БА ЭКОЛОГИЙН АСУУДЛУУД” УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД оролцохыг урьж байна
УУХҮЯ, ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Химийн инженерчлэлийн салбар, Монголын химийн нийгэмлэг хамтран 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах тул эрдэмтэн, судлаач, багш, докторант та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Хуралд оролцох судлаачдын бүтээлийг болон хуралтай холбоотой асуудлыг 2023 оны 12 дугаар сарын 25-ны дотор org_technology@must.edu.mn электрон шуудангийн хаягаар хүлээн авна.
Холбоо барих: 88886045, 99830438, 99748003