САЛБАРЫН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д Үндэсний ажил мэргэжлийн нэр, код /YAMAT/-тай нийцүүлэн өөрчлөлт оруулах гэж байгаа тул Геологи, Уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын нийт аж ахуйн нэгж байгууллага, ажилтан ажиллагсад та бүхэн дээрх жагсаалтуудад оруулах ажлын байрны талаарх саналаа үндэслэл, тайлбарын хамт яаралтай amartuul@mmhi.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Холбогдох утас:260631, 99004929.