“Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих тухай журам”-ын төсөлд санал авах тухай
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасны дагуу “Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих тухай журам”-ын төслийг боловсруулан санал авч байна.
Саналыг 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газарт бичгээр болон oyunbold@mmhi.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Журмын төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10.00 цагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хурлын танхимд зохион байгуулах тул сонирхсон эрдэмтэн судлаач, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.