Хүнд үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн байршил, паркт эрхлэх үйлдвэрлэлийн салбар, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний төрлийн жагсаалт” батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөлд санал авах тухай
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасны дагуу “Хүнд үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн байршил, паркт эрхлэх үйлдвэрлэлийн салбар, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний төрлийн жагсаалт” батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан санал авч байна.
Саналыг 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газарт бичгээр болон oyunbold@mmhi.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Засгийн газрын тогтоолын төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10.00 цагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хурлын танхимд зохион байгуулах тул сонирхсон эрдэмтэн судлаач, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.