УДИРДАХ ХОРОО ХУРАЛДАЖ, ЗАРИМ ШИЙДВЭРИЙГ ГАРГАЛАА
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн А/01 дугаар тушаалаар “Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв” төслийн нэгжийн удирдах хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан.
Төслийн нэгжийн удирдах хороо 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж, Хэнтий аймгийн Бэрхийн уурхайг түшиглэн байгуулагдаж буй тус төвийн бүтээн байгуулалтын ажлуудын талаар зарим шийдвэрийг гаргалаа.



