ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН МЭРГЭШСЭН ИНЖЕНЕРҮҮД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
“Хүнд үйлдвэрийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох журам”-ын дагуу “Мэргэшсэн инженер”-ийн зэрэг шинээр олгох сургалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, “Монголын химич, химийн инженер-технологичдын холбоо” ТББ-тай хамтран амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтад химийн инженер-технологийн чиглэлийн 36 мэргэжилтэн 150 багц цагийн хичээлийг судалж, мэргэжлийн болон тайлан хамгаалах шалгалтыг амжилттай өгч тэнцсэн байна.
Дээрх мэргэжилтнүүдэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны Б/08 дугаар тушаалаар Мэргэшсэн инженерийн зэргийг шинээр олгож, тангараг өргөх ёслолын ажиллагааг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.