БАЙГАЛИЙН ГАМШГИЙН ЭСРЭГ БАЯЛАГ БҮТЭЭГЧИД ХАМТДАА
“Байгалийн гамшгийн эсрэг Баялаг бүтээгчид хамтдаа” аяны хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран ажиллаж байна. Аянд нэгдэхийг хүссэн салбарын аж ахуйн нэгжүүд зудын гамшигт өртсөн малчдад мөнгөн тусламж үзүүлэх тохиолдолд дараах QR кодыг уншуулан хандиваа илгээгээрэй. Та бүхний хандив Монголын улаан загалмай нийгэмлэгээр дамжин хаваржилт хүндэрсэн сумдын малчдад хүрэх болно. Аянд нэгдэж аливаа тусламж, дэмжлэг үзүүлэхдээ #баялаг_бүтээгчид #baylag_buteegchid хаштаг ашиглаарай.