АНУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨЛ ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ТОС, ХИЙН САЛБАРЫН БОДЛОГО, ТҮҮНД ТАВИХ ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
АНУ-ын Хөдөлмөрийн яамны Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Патрисиа Силви төлөөлөгчдийн хамтаар өнөөдөр /2024.02.26/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд зочилж, яамны бодлого, үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтын эхэнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Б.Мөнхдөл геологи, уул уурхай, газрын тос, хийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудын талаар мэдээлэл өгч, талууд харилцан санал солилцов.