ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН МЭРГЭШСЭН, ЗӨВЛӨХ ИНЖЕНЕРИЙН ЗЭРЭГ СУНГАХ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА
Газрын тос, уламжлалт бус газрын тосны мэргэшсэн инженер, зөвлөх инженерийн зэрэг сунгах сургалтын бүртгэл эхэллээ.
Энэхүү сургалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 11 дүгээр сарын 22 ны өдрийн А/279 дүгээр тушаалаар нэмэлт өөрчлөлт орсоны дагуу ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбар зохион байгуулна.
Бүртгэлийн хугацаа: 2024 оны 3 дугаар сарын 19-нээс 3 дугаар сарын 27-ний өдрийг дуустал
Сургалт явуулах хугацаа: 2024 оны 4 дүгээр сарын 1 -ний өдрөөс эхэлж 40 цагийн сургалт цахимаар явуулна.
2023 оны 10 дугаар сард бүртгүүлсэн хүмүүс дахиж бүртгүүлэхгүй болохыг анхаарна уу!
Бүртгэлийг дараах линкээр авч байна.
Мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг сунгах сургалтанд хамрагдах, сунгах өргөдөл, анкет, мэргэжил дээшлүүлсэн тайлан, бүтээлийн жагсаалт бичих заавар, зэрэг олгох журмыг google drive (https://drive.google.com/drive/u/1/my-drive) линкэд оруулсан тул уншиж танилцаж, бүртгэлийн материалыг mustpetroleum@gmail.com емайл хаяг руу явуулна уу.
Мэргэшсэн, зөвлөх инженерийн зэргийн сунгах өргөдөл, анкет, мэргэжил дээшлүүлсэн тайлан, бүтээлийн жагсаалт бичих зааврыг линкэд оруулсан тул уншиж танилцана уу.
Мэргэжлийн зэрэг горилогч нь дараах баримт бичгүүдийг бүрдүүлж доорх google drive (https://drive.google.com/drive/u/1/my-drive ) линкд оруулах, mustpetroleum@gmail.com
е-майл хаягаар явуулна уу.
Бүрдүүлэх материалууд:
1. Зэрэг горилохыг хүссэн хувийн өргөдөл
2. Итгэмжлэгдсэн 2 хүний тодорхойлолт
3. Ажил байдлын тодорхойлолт (сургалтанд суухыг зөвшөөрсөн тухай)
4. Дипломын хуулбар (баталгаажуулсан)
5. Мэргэжил дээшлүүлсэн талаарх үнэмлэх, гэрчилгээ бусад баримт бичгийн баталгаажуулсан хуулбар
6. Бүтээлийн тайлан, жагсаалт (хэвлэгдсэн ба мэдээллийн сан-фондод орсон)
7. Анкет (3 x 4 см-ийн хэмжээний 2 хувь цээж зураг)
8. Шалгаруулалтын төлбөрийн баримт (шаардлага хангасан горилогчид емайлаар төлбөрийн нэхэмжлэх явуулна).
Бүртгэл дууссаны дараа горилогчийн ирүүлсэн материалтай танилцан шаардлага хангасан горилогчтой холбоо барьж холбогдох материалыг хүлээн авна.
Зөвлөх, мэргэшсэн инженерийн зэрэг сунгах сургалт явуулах хугацааг /огноог/ бүртгэл дууссаны дараа мэдэгдэнэ.
Холбоо барих утас: 94095850, 99117420