АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД
Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг сайжруулах, салбарт ажиллагсдын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор жил бүр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг зохион байгуулдаг билээ.
Энэ жилийн тухайд “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд аж ажуйн нэгжүүдийг аянд нэгдэхийг уриалж байна.
Салбарын аж ажуйн нэгжүүдийг аянд нэгдэхийг уриалж байна.