УУХҮ-ИЙН ДЭД САЙД Б.УЯНГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БНХАУ-Д АЖИЛЛАЖ БАЙНА
БНХАУ-ын Бээжин хотноо “Уул уурхайн инноваци хөгжил” олон улсын форум эхэллээ.

Тус арга хэмжээ энэ сарын 21,22-ны өдрүүдэд үргэлжлэх ба Хятадын Азийн Эдийн засгийн хөгжлийн нийгэмлэг, уул уурхайн мэргэжилтний хорооноос 3 дахь жилдээ зохион байгуулж байна.

Форумд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга оролцож, Монгол Улсын эрдэс баялгийн салбарын ирээдүйн чиг хандлага, тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээний талаар илтгэл хэлэлцүүлэх юм.
