БАЙГАЛЬ ОРЧИН, ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ТОСНЫ ХЯНАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ, АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО
Байгаль орчны хяналт, геологи, уул уурхайн хяналтын чиглэлийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, хяналт шалгалтыг давхардалгүй, оновчтой үр дүнтэй, хамтран зохион байгуулах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах зорилго бүхий зөвлөлдөх уулзалт 2024.05.21-ны өдөр боллоо.
Уулзалтаар байгаль орчин, геологи, уул уурхай, газрын тосны хяналтыг хэрэгжүүлэгч улсын ахлах байцаагч, албан тушаалтнууд оролцож, санал зөвлөмж гаргаж хамтран ажиллахаар тохиролцов. Хяналт шалгалтын давхардлыг багасгах, салбар хоорондын уялдааг сайжруулахад чиглэгдсэн ач холбогдол бүхий уулзалт боллоо.