Үйлдвэрлэл, технологийн паркийн тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх материалыг цахимжууллаа
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох асуудал нь Засгийн газрын бүрэн эрх юм.
Иймд үйлдвэрлэл, технологийн паркийн тусгай зөвшөөрөл хүсэгч паркийн удирдлага /төрийн өмчит, орон нутгийн өмчит, хувийн өмчит, бусад/ нь тус хуулийн 11.2-д заасан баримт бичгийг дараах холбоос /https://license.mn/licensed-organizations/tabs/-оор бүрдүүлж, ирүүлнэ үү.
#Аж_үйлдвэр_эрдэс_баялгийн_яам