![Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын гишүүдтэй уулзав](https://mmhi.gov.mn/wp-content/uploads/2025/02/473116951_945857341067224_416013116661925213_n.jpg)
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын гишүүдтэй уулзав
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын гишүүдтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариуллаа.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол Улсын урт хугацааны хөгжлийн гол бүтээн байгуулалт болох 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Эдгээр төслүүдийн тэргүүнд эрэмбэлэгдэж буй Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт болон УИХ-ын чуулганаар ид хэлэлцэгдэж буй Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний талаар сэтгүүлчдэд танилцуулж, санал бодлоо солилцлоо.
![](https://mmhi.gov.mn/wp-content/uploads/2025/02/473032987_945857374400554_5572834720990452351_n.jpg)