![Улсын байцаагч нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулав](https://mmhi.gov.mn/wp-content/uploads/2025/02/5-scaled.jpg)
Улсын байцаагч нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулав
Геологи, уул уурхай, газрын тос, хий, цөмийн болон цацрагийн хяналтын аймаг, нийслэлийн улсын /ахлах/ байцаагч нарыг чадавхжуулах, туршлага солилцох цахим сургалтыг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
![](https://mmhi.gov.mn/wp-content/uploads/2025/02/4-scaled.jpg)
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас зохион байгуулсан тус сургалтад Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж оролцож салбарын хяналтын улсын /ахлах/ байцаагч нарыг чадавхжуулах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, салбарын төрөөс баримтлах бодлого, хяналт шалгалтын ажлын гүйцэтгэл үр нөлөөг сайжруулах, туршлага судлах цахим сургалтад оролцож хяналт шалгалтын нэгдсэн бодлого, хэрэгжилт, үр дүн, Хяналт үнэлгээний үндэсний хорооны хуралдаанаас гарсан тогтоол, шийдвэрийн талаар танилцуулга мэдээллийг хүргэсэн.
![](https://mmhi.gov.mn/wp-content/uploads/2025/02/1-scaled.jpg)
Тус сургалтад Аймаг, нийслэлийн нийт 52 улсын /ахлах/ байцаагч хамрагдсан бөгөөд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын дарга бөгөөд салбарын улсын ерөнхий байцаагч Д.Даваадорж 2024 оны хяналтын шалгалтын хэрэгжилт, 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, цаашид анхаарах асуудлын талаар, Салбарын хяналтын газрын ахлах шинжээч А.Бямбадорж газрын тос, хийн хяналттай холбогдолтой асуудлаар, Салбарын хяналтын газрын ахлах шинжээч Ц.Мөнхцэцэг геологи, уул уурхайн хяналттай холбогдолтой асуудлаар, Салбарын хяналтын газрын шинжээч Н.Цэвээнсүрэн цөм болон цацрагийн хяналтын талаар, Салбарын хяналтын газрын ахлах мэргэжилтэн С.Дуламсүрэн шилэн хяналтын цахим системийн ашиглалтын талаар сургалт танилцуулгыг хийж, аймаг болон нийслэлийн /ахлах/ байцаагч нарын асуултад хариулт өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.