
РИО ТИНТО КОМПАНИЙН ЗЭСИЙН ГРУППИЙН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Рио Тинто компанийн Зэсийн группийн захирлаар томилогдсонтой холбогдуулан хатагтай Кэйти Жэксоныг хүлээн авч уулзав.

Хатагтай Кэйти Жэксоныг Рио Тинто зэсийн группийн захирлаар томилогдсонд баяр хүргээд, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр Монгол Улсад зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах болон геологийн судалгааны дата мэдээллийг хүлээлгэн өгөх талаар санал солилцов.