
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн сарын аян”-ыг зохион байгуулна
Жил бүрийн 4 дүгээр сард улс орон даяар үйлдвэрлэлийн осол гэмтэл, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн сарын аян өрнүүлж хэвшээд байна.
Энэ жилийн Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагаас дэвшүүлсэн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хөгжил: Хиймэл оюун ухааны хэрэглээ ба цахимжилт” уриан дор Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн сарын аяныг зохион байгуулах гэж байна. Салбарын нийт аж ахуйн нэгж, байгууллага, ажилтан, албан хаагчид идэвхитэй оролцоно уу, Сарын аяны удирдамжийг доорх холбоосоор татаж авна уу.
