
БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН УУЛ УУРХАЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ, АШИГТ МАЛТМАЛЫН КОРПОРАЦИ (КОМИР)-Н ТУЗ-ИЙН ГИШҮҮН, ОРЛОГЧ ЗАХИРАЛ КВОН СУН ЖИНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар Бүгд Найрамдах Солонгос Улсын Уул уурхайн нөхөн сэргээлт, ашигт малтмалын корпораци (КОМИР)-н ТУЗ-ийн гишүүн, орлогч захирал, доктор Квон Сун Жинийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд Монгол, Солонгос хоёр орны эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагаа, ялангуяа “Монгол, Солонгосын ховор металын судалгааны төв” төслийн үйл ажиллагааны явц, хийгдэх ажлууд болон талуудын хамтын ажиллагааг өргөн цар хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа эрдэс баялгийн салбарын мэдээллийн нэгдсэн дата бааз үүсгэж хөрөнгө оруулагчдад шаардлагатай мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцов.

БНСУ-ын КОМИР байгууллага нь эрдэс баялгийн салбарын үйл ажиллагааг цогц байдлаар буюу хайгуул, олборлолт, хаалт, нөхөн сэргээлт болон дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд ач холбогдол өгч ажилладаг байна.
.