
ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН МЭРГЭШСЭН, ЗӨВЛӨХ ИНЖЕНЕРИЙН ЗЭРЭГ ШИНЭЭР ОЛГОХ, СУНГАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Газрын тосны тухай хууль, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын тушаал, Газрын тосны салбарын инженерүүдэд мэргэжлийн зэрэг олгох зөвлөлийн хуралдааныг үндэслэн ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбар “Газрын тос, уламжлалт бус газрын тосны чиглэлээр мэргэжлийн зэрэг журам”-ын дагуу зэргийн сунгалтын сургалтыг 2025 оны 02 дугаар сарын 3-наас 02 дугаар сарын 14-ний өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү сургалтаар газрын тосны салбарын 4 зөвлөх, 2 мэргэшсэн инженер зэргээ сунгуулж, шинээр 4 зөвлөх, 11 мэргэшсэн инженер зэрэг горилсон юм.

Үүний хүрээнд суралцагчид 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны хүндэтгэлийн танхимд “Мэргэшсэн мэргэжилтний ёс зүйн тангараг” өргөж, зөвлөх, мэргэшсэн инженерийн гэрчилгээгээ гардан авлаа.
Сургалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэргэжилтнүүд, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн багш нар, “Эм-Пи-Ай” Консалтантс ХХК, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “ИНЕГ”, “Тэлмэн ресурс” ХХК, “UB Мetan” ХХК, “Лекс ойл” ХХК, “Ланд начур” ХХК, “Нью Прогресс” группийн инженер-техникийн ажилтнууд хичээл заалаа.
Энэ удаагийн сургалтын онцлог нь уламжлалт ба уламжлалт бус газрын тосны салбарын тулгамдсан асуудлууд, шинэ техник, технологи, инновацын шийдлээс гадна системийн динамик загварчлалын арга зүй, түүнийг газрын тосны салбар болон бусад салбарт ашигласан туршлага, хэрэглээний хандлага, хиймэл оюун ухааны дэвшилт, хэрэглээ, дарааллын онол, түүний хэрэглээний тухай мэдлэг, мэдээллийг инженер, техникийн ажилтнууддаа олголоо.