
ОМАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар Оманы хөрөнгө оруулалтын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар Монгол Улсын эрдэс баялгийн салбарын эдийн засагт үзүүлэх хувь нэмэр болон Засгийн газраас аж үйлдвэр, эрдэс баялгийн чиглэлээр хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар товч танилцуулаад эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны боломж бололцооны талаар санал солилцов.

Оманы хөрөнгө оруулалтын газар нь хилийн чанадад уул уурхай, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй, хөгжлийн төслүүдэд хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Афик, Мозамбик, Конго болон төв азийн улсуудад томоохон хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллаж байна.