ОХУ-ЫН ГАЗРЫН ХЭВЛИЙН АШИГЛАЛТЫН ДЭД КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Уулзалтын эхэнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Газрын хэвлийн ашиглалтын хамтарсан дэд комиссын Оросын талын дарга Гермаханов Асламбек Асхатович болон түүний баг хамт олонтой биечлэн уулзаж буйд талархаж байгаагаа илэрхийлэв.


Уулзалтаар талууд эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж, хил залгаа бүс нутгийн хэмжээнд геологи, геохимийн судалгаа явуулах, Карпинскийн геологийн ангийг Монголд нээх, түүхий эдийг боловсруулах баяжуулалтын арга нэвтрүүлэх ажлыг хөгжүүлэх тухай, ОХУ-ын уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулагчдыг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх сонирхлыг нэмэгдүүлэх, урт хугацааны гэрээний харилцаа, цогц арга хэмжээ авах, “Залуу геологичдын ээлж” Краснодарийн хязгаар, Анапа хотноо 2025 оны 08 дугаар сард болох тухай ярилцлаа.

Уулзалтад Монголын талаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар болон Дэд комиссын бүрэлдэхүүн, ОХУ-ын талаас Роснедра агентлагийн орлогч дарга А.А Гермаханов, Дэд комиссын бүрэлдэхүүн оролцлоо.



2025.06.30