“Паркийн нэгжээс паркийн удирдлагад төлөх хураамжийн хэмжээ, төлөх журам”-ын төсөлд санал авах тухай
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д заасны дагуу “Паркийн нэгжээс паркийн удирдлагад төлөх хураамжийн хэмжээ, төлөх журам”-ын төслийг боловсруулан санал авч байна. Журмын төсөлтэй танилцаж, саналаа 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Аж үйлдвэрийн бодлогын газарт болон damba@mmhi.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.