
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМНЫ УДИРДЛАГЫН ЗӨВЛӨЛИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ БОЛЛОО

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Удирдлагын зөвлөлийн өргөтгөсөн хурал боллоо.
Хурлыг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдаж, харьяа байгууллага болон газар, хэлтсийн дарга нарын хийж хэрэгжүүлсэн ажлыг сонсож цаашид авах арга хэмжээний талаар дараах үүрэг, даалгаврыг өгч ажиллав.
Хурлаар дараах гол чиглэлүүдийг онцлоллоо.
Үүнд:
-Хууль тогтоомж, Засгийн газрын хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах;
-УИХ, Засгийн газраас ирүүлсэн санал, шийдвэрт салбарын бодлогыг тусгасан үндэслэлтэй саналыг шуурхай хүргүүлэх;
-Холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах саналыг боловсруулах ажлын хэсгийг яаралтай байгуулж ажиллуулах;
-Аж ахуйн нэгж, иргэдийн санал хүсэлтийг хүндрэл учруулахгүйгээр хуулийн хугацаанд, боломжтой тохиолдолд хугацаанаас өмнө шийдвэрлэж байх зэрэг үүргийг өглөө.


