
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМНЫ УДИРДЛАГЫН ЗӨВЛӨЛИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ БОЛЛОО
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны удирдлагын зөвлөлийн хурал боллоо.
Хурлыг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдаж, газар, хэлтсийн дарга нар болон харьяа агентлагийн удирдлагуудаас хийж хэрэгжүүлсэн ажлыг нь сонсож цаашид авах арга хэмжээний талаар дараах үүрэг, даалгаврыг өгөв.

-Монгол Улсын Засгийн газраас гаргасан албан даалгавар, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг шуурхай хангаж ажиллах;
-Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах төлөвлөгөөг шинэчлэн баталж, хэрэгжилтийн явцын талаар холбогдох байгууллагад цаг хугацаанд нь хүргүүлж байх;

-Яам болон харьяа агентлагуудын дэргэд ёс зүйн дэд зөвлөлийг байгуулж, ил тод, нээлттэй, шударга байдлыг ханган ажиллах;
-Холбогдох хуулиудыг шинэчлэн найруулах, нэмэлт өөрчлөлт оруулах үүрэг бүхий ажлын хэсгүүдийг хуралдуулж, ажлыг эрчимжүүлэх;

-Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд холбогдох агентлаг, байгууллагуудад шаардлагатай чиглэл, үүрэг даалгаврыг хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавих;
-Албан бичгийн шийдвэрлэлтийн явцад хяналт тавьж, бичгийн хариуг яаралтай өгч байх;

-“Уул уурхайн долоо хоног – 2025” арга хэмжээний хөтөлбөрийг эцэслэх зэрэг болон бусад цаг үеийн асуудлаар чиглэл өгч, санал солилцлоо.
