
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2025 оны А/175 дугаар тушаалаар байгуулагдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үүрэг бүхий Ажлын хэсэг 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр тус яамны хурлын танхимд хуралдлаа.
Хурлыг Ажлын хэсгийн дарга Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явууллаа.


Хурлаар:
-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн асуудал;
-Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудал;
-Стратегийн ордын асуудал;
-Уурхайн хаалтын зэрэг олон асуудлуудыг хуульд тодорхой, оновчтой болгох шаардлага үүссэнийг ажлын хэсгийн гишүүд онцоллоо.
Улмаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тодорхой шийдвэрийн санал түүнтэй холбоотой холбогдох судалгаа, баримт мэдээллийг судалж, ирүүлэхээр тогтов.


