
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Г.ДАМДИННЯМ “БАДРАХ ЭНЕРЖИ” КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Бадрах Энержи” компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд сайд Г.Дамдинням тус компанийн одоогийн гүйцэтгэх захирал Марк Мелеард удахгүй албан үүргээ хүлээлгэн өгч, эх орондоо буцах болсныг тэмдэглэж, түүний оронд томилогдсон шинэ гүйцэтгэх захирал Корали Прийнтэй танилцсандаа таатай байгаагаа илэрхийлэв.

Талууд уулзалтын үеэр хувьцаа эзэмшигчдийн гэрээ, орд ашиглалтын гэрээ болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээний талаар санал солилцов.

Мөн “Бадрах Энержи” компанийн зүгээс Улаанбадрах суманд хийгдэж буй олборлолтын бүтээн байгуулалтын явцын талаарх мэдээллийг танилцууллаа. Сайд Г.Дамдинням энэ үеэр хоёр улсын стратегийн түншлэлийг гүнзгийрүүлж, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэхээ илэрхийлэв.