
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Г.ДАМДИННЯМ “AMCHAM”-ИЙН УУЛЗАЛТАД ИЛТГЭЛ ТАВИЛАА
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Г.ДАМДИННЯМ “AMCHAM”-ИЙН УУЛЗАЛТАД ИЛТГЭЛ ТАВИЛАА
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням AmCham-ийн уулзалтад оролцож аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар илтгэл тавилаа.

Тодруулбал, Америкийн Худалдааны Танхим (AmCham Mongolia) зуны завсарлагааны дараа сар бүрийн уулзалтаа дахин эхлүүлж буй аж.
Энэ сарын уулзалт “Монголын эрдэс баялгийн дилемма” сэдвээр зохион байгуулагдаж буй бөгөөд илтгэгчээр Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням оролцлоо.
Уулзалтаар Монголын эрдэс баялгийн салбарт тулгамдаж буй асуудлууд болон уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал, Ашигт малтмалын тухай хууль, хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн тодорхойгүй байдал зэрэг сэдвийн хүрээнд өрнөв.
Энэ үеэр сайд Г.Дамдинням “Миний бие ажил хүлээн авснаас хойш хоёр сар орчим хугацаанд салбарын бүх үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг нь шийдвэрлэхээр зорьж байна.

Манай салбарын хувьд хамгийн том сорилт нь нийгэмтэйгээ ойлголцох асуудал юм. Салбарынхаа үйл ажиллагааг зөвөөр ойлгуулах, нийгэмд таниулах, бусад оролцогч талуудтай зөвшилцөх нь зөвхөн Монголд бус дэлхий дахинд тулгамддаг асуудал.

Судлаачдын тооцоогоор ДНБ-ий 8 хувиас дээш хэмжээг нэг салбараас бүрдүүлдэг бол эдийн засаг нь тухайн салбараас хэт хамааралтай гэж үздэг.
Манай улстай ижил өгөгдөлтэй бусад улс орнууд хөгжиж чадаж байна. Бидэнд ч боломж бий. Гагцхүү олборлох салбараас өөр бодит орлогын эх үүсвэр одоогоор байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх шаардлагатай” гэлээ.

Мөн илтгэлийн дараа оролцогчид санал бодлоо илэрхийлж, сонирхсон сэдвээр асуулт асууж хариулт авлаа.
—————————————————–
MINISTER OF INDUSTRY AND MINERAL RESOURCES G. DAMDINNYAM PRESENTS AT AMCHAM MONGOLIA MEETING
The Minister of Industry and Mineral Resources, G. Damdinnyam, participated in the monthly meeting of the American Chamber of Commerce in Mongolia (AmCham Mongolia), where he delivered a keynote address on the current state of the mineral resources sector.
Specifically, AmCham Mongolia has resumed its monthly meetings following the summer recess, with this month’s session held under the theme: “Mongolia’s Mineral Resources Dilemma.”
The meeting featured Minister G. Damdinnyam as the keynote speaker, who addressed critical issues facing Mongolia’s mineral resources sector.
Discussions encompassed a wide range of topics, including prevailing challenges in the industry, the current operational landscape of the mining sector, uncertainties surrounding the Law on Minerals, as well as the legal ambiguity related to exploration and mining licenses.
Following the address, attendees were given the opportunity to share their perspectives and engage in a Q&A session to inquire further on topics of interest.