
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Г.ДАМДИННЯМ “PLANETGOLD” МОНГОЛ ТӨСЛИЙН БАГТАЙ УУЛЗАВ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням planetGOLD Монгол төслийн багтай уулзав.
Уулзалтын үеэр төслийн хэрэгжилтийн явцыг танилцуулж, төслийн хүрээнд байгуулагдсан алтны хүдэр баяжуулах үйлдвэрийн зөвшөөрөл, хүдрийн нийлүүлэлт, олборлолтын газартай холбоотой тулгамдаж буй асуудлаар мэдээлэл солилцов.

Уг төсөл нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр болон НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлж буй бөгөөд Канадын Алтны бичил уурхайн зөвлөл, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэмжлэгтэйгээр 2019 оноос Монгол Улсад хэрэгжиж байна.

Төслийн гол зорилго нь бичил уурхайг албажуулах, алтны нийлүүлэлтийн сүлжээ, гарал үүслийг ил тод болгох, байгаль орчинд хохирол багатай хүдэр баяжуулах технологийг нэвтрүүлэх, мэдлэг түгээх замаар мөнгөн усны далд хэрэглээг халах гэдгийг төслийн багийнхан онцоллоо.