
“ЗЭС ЭРДЭНИЙН ХУВЬ” КОМПАНИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ “МИЦҮЙ КО” КОРПОРАЦИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хөрөнгө оруулагч Японы “Мицүи Ко” корпорацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр “Мицүи Ко” корпорацийн төлөөлөгчид “Зэс эрдэнийн хувь” компанийн гэрээний үүрэгтэй холбоотой гомдлоо сайдад танилцуулав.

“Зэс эрдэнийн хувь” компани нь Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны журмыг зөрчсөн нь тогтоогдсон тул тус компанийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байгаа аж.

Зөрчлөө бүрэн арилгасан тохиолдолд тус компанид үйл ажиллагаагаа дахин эхлүүлэх боломж нээлттэй болохыг уулзалтын үеэр онцоллоо.
