
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Бодь Интернэшнл” ХХК-ийн удирдлагыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн Тавантолгой дахь Нүүрс ачилт, ложистикийн төв (ТНАЛТ)-ийг бүтээн босгох ажлыг гэрээлэн авсан тус компанийн хариуцлагагүй байдлын талаар ярилцав.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 313 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж санхүүжилтийг авч дуусаж байгаа гэх “ТНАЛТ” нь инженерийн тооцооллын алдааны улмаас бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа нь асуудал дагуулж байгааг онцлов.

Салбарын яам мэргэжлийн шалгалт хийж үнэлэлт, дүгнэлтээ гарган шаардлагатай бол тус “ТНАЛТ”-г хүлээн авахаас татгалзах, улмаар хууль хяналтын байгууллагад асуудлыг шилжүүлэх чиглэлийг ЭТТ-н БЭТ-ийн багт өгөхөөр боллоо.
