
2026 оны улсын төсөв
Иргэдийн оролцоотой, татварын ачааллыг бууруулах төсөв
Засгийн газар 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьж, Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр онцлох өөрчлөлтүүдийг танилцууллаа.

Төсвийн зардлыг 3 их наядаар бууруулсан
Эрүүл мэндийн салбарт 1.3 их наяд төгрөг (5 дахин өссөн)
•Хавдар, зүрх судасны шинэ төвүүд
•Эд, эс эрхтэн шилжүүлэн суулгах төв
•17 аймагт түргэн тусламжийн эмнэлэг
•19 шинэ эмнэлэг, 49.7 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж
Боловсролд 1 их наяд төгрөг (2 дахин өссөн)
Энэ бол төсвийн хязгааргүй тэлэлтийг анх удаа хязгаарлаж, бодит хэрэгцээ–үр дүнд чиглэсэн шинэчлэл гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
14 мега төслөөс хэд хэд нь үргэлжилж, шинээр эхэлж байна.
Гашуунсухайт–Ганцмодын төсөл энэ жил эхэлж, 2 жилийн дараа ашиглалтад орно.
“Эрдэнэбүрэн”-гийн УЦС гадаад зээлээр эхэлнэ.
Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орох товтой байна.
