
АҮЭБ-ИЙН САЙД Г.ДАМДИННЯМ БНХАУ-ЫН “CREC” КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын CREC компанийн төлөөлөгчидтэй уулзав.
Уулзалтын эхэнд Ерөнхий менежер Ши Юан компанийн үйл ажиллагааны талаар товч танилцуулав.

Тус компани нь Хятадын төмөр замын групп компанийн уул уурхайн асуудал дагнан хариуцдаг, ялангуяа хар тугалга, цайр олборлох, боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.
CREC компани Монгол Улсад үйл ажиллагаагаа өргөжүүлэн эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

Сайд Г.Дамдинням 9-р сарын 11-13-ны өдрүүдэд Монгол Улсын эрдэс баялгийн салбарын хамгийн том арга хэмжээ болох “Уул уурхайн долоо хоног -2025 (Mining Week & MinePro)”-т хүрэлцэн ирж сонирхсон мэдээлэл, хамтын ажиллагааны боломж бололцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахын зэрэгцээ эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төр ба хувийн хэвшлийн компаниудтай холбоо тогтоож хамтран ажиллах боломжтойг илэрхийлэв.
