
“ОЮУ ТОЛГОЙ” ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦЭЭГ ДЭМЖИХ ДЭД АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын 2025 оны А/204 дүгээр тушаалаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирон, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах” үүрэг бүхий Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах Дэд ажлын хэсгийг байгуулсан.

Дэд ажлын хэсгийн хуралдааныг 2025.09.22-ны өдөр Ажлын хэсгийн ахлагч Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан зохион байгууллаа.
Хуралдаанаар:
-Ажлын хэсгийн ажиллах удирдамж, нарийвчилсан төлөвлөгөөний талаар
– “Оюу Толгой” ХХК-ийн Менежментийн үйлчилгээний гэрээг шинэчлэх,
-Оюу Толгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт, зардалд хөндлөнгийн аудит хийлгэх, нэмэлт зээлийн санхүүжилт, эрчим хүч, ус ашиглалт, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах зэрэг асуудлуудыг талаар санал солилцов.


