
ЗАСГИЙН ГАЗРЫН 100 ХОНОГ: АҮЭБЯ-НЫ “ОНЦЛОХ 5” АЖИЛ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам нь аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрдэс, түүхий эдийн боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний геологийн судалгаа, ашигт малтмалын эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулж, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, газрын тосны боловсруулах үйлдвэрийг байгуулах замаар тогтвортой, олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгож, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Энэ хүрээнд АҮЭБЯ 100 хоногт хийж хэрэгжүүлсэн “ОНЦЛОХ -5” ажлыг хүргэж байна.
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг биржийн үнээр тооцдог болов
Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл хөтөлбөрт шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журмыг шинээр баталлаа
Монгол–Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төв байгуулав
Шатахууны тасалдал, үнийн өсөлтөөс сэргийлэв
Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлыг эрчимжүүлэв



