
АҮЭБЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ДАШПҮРЭВ
АҮЭБЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ДАШПҮРЭВ
АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ” ТӨВ КОМИССЫН
ГИШҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Өнөөдөр /2025.10.06/ Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв болон холбогдох албаныхан “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын үйл ажиллагаанд улсын үзлэг зохион байгуулах” Төв комиссын гишүүдтэй уулзалт хийлээ.

Уг уулзалт нь Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолын дагуу явагдаж буй улсын үзлэгийн хүрээнд зохион байгуулагдсан юм.

Энэхүү үзлэг нь төрийн байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын өнөөгийн байдалд үнэлгээ өгөх, стандартын хэрэгжилтийг шалгах зорилготой бөгөөд 2019 оноос хойш анх удаа зохион байгуулагдаж байна.
Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв:
“Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн ажил нь алдаа мадаггүй, өндөр стандарт шаарддаг, хариуцлагатай үйл ажиллагаа. Үндэсний архивын сан хөмрөгийг бүрдүүлэх, хадгалах, хамгаалах нь төрийн байгууллагуудын чухал үүрэг бөгөөд энэхүү улсын үзлэгийг маш чухал хяналт, шалгалт гэж үзэж байна. Иймд Төв комиссын ажлыг хүндэтгэн хандаж, шаардлагатай бүх нөхцөлийг ханган ажиллах болно” хэмээн онцоллоо.

