АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ АЖ АХУЙН НЭГЖИЙН УДИРДЛАГАД
Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран 2025 онд эрдэс баялгийн салбарт авилгаас урьдчилан сэргийлэх, сайн засаглалыг бэхжүүлэх, орон нутгийн харилцааг сайжруулах, иргэдийн оролцоог идэвхжүүлэх чиглэлээр “Интегра” төслүүдийг хэрэгжүүлж байна.
ОҮИТБС-ын ажлын алба нь “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр (2024–2030)”–т нийцүүлэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн удирдлагад дотоод дүрэм боловсруулах, хэлэлцэх, батлах, туршилтаар хэрэгжүүлэх чиглэлийн сургалтыг 2025 оны 12 дугаар сард зохион байгуулна.
Иймд сургалтад компанийн удирдлага, эсвэл захиргаа, хуулийн чиглэлийг хариуцсан нэг ажилтныг оролцуулахыг хүсье.
Сургалтад бүртгүүлэх: https://forms.gle/Qx4T5VZWdzgNzVBw6
📅 Хэзээ: 2025 оны 12 дугаар сарын 10, Лхагва гаригт
🕓 Цаг: 09:30 – 13:30
📍 Хаана: Пума зочид буудлын 2-р давхрын хурлын танхим
💰 Төлбөр: Үнэгүй
Лавлах утас: 70110155, 99998518, 99045960, 99196972
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ,
НҮБ ХХ, ОҮИТБС-ЫН АЖЛЫН АЛБА