АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ИМПОРТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2025 оны 12 сарын 04-ний өдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 370 вагон байгаагаас 261 вагон буюу 15.6 мянган тонн дизель түлш, 91 вагон буюу 5460 тонн АИ-92 автобензин байна. Буух өртөөдөд
Толгойт өртөө
- АИ-92 автобензин – 57 вагон
- Дизель түлш 65 вагон
Аршаант өртөө
- АИ-92 автобензин – 5 вагон
- Дизель түлш – 29 вагон
Эрдэнэт өртөө
- Дизель түлш – 12 вагон
Сайншанд өртөө
- Дизель түлш – 17 вагон
Сүхбаатар өртөө
- АИ-92 автобензин – 14 вагон
- Дизель түлш – 66 вагон тус тус байна.
2025 оны 12 дугаар сарын 01-нээс 04-ний өдрүүдэд, Сүхбаатар боомтоор АИ-92 автобензин 113 вагон буюу 6780 тонн, дизель түлш 320 вагон буюу 19200 тонн, Эрээнцав боомтоор АИ-92 автобензин 39 вагон буюу 2340 тонн, дизель түлш 14 вагон буюу 840 тонн, Боршоо боомтоор АИ-92 автобензин 310 тонн, Цагааннуур боомтоор АИ-92 автобензин 163 тонн, дизель түлш 160 тонн, Булган боомтоор дизель түлш 240 тонн, Замын-Үүд боомтоор АИ-92 автобензин 104 тонн түлш тус тус орж ирээд байна.