АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ИМПОРТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2025 оны 12 сарын 10-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 524 вагон байна. Үүний 382 вагон буюу 22,920 тонн дизель түлш, 51 вагон буюу 3060 тонн АИ-92 автобензин байна. Буух өртөөдөөр нь авч үзвэл,
ТОЛГОЙТ ӨРТӨӨ
– АИ-92 автобензин – 8 вагон
– Дизель түлш – 124 вагон
АРШААНТ ӨРТӨӨ
– Дизель түлш – 2 вагон
УЛААНБААТАР ӨРТӨӨ
– Дизель түлш – 1 вагон
САЙНШАНД ӨРТӨӨ
– Дизель түлш – 19 вагон
ЗҮҮНХАРАА ӨРТӨӨ
– АИ-92 автобензин – 6 вагон
– Дизель түлш – 3 вагон
СҮХБААТАР ӨРТӨӨ
– АИ-92 автобензин – 6 вагон
– Дизель түлш 25 вагон тус тус байна.
2025 оны 12 дугаар сарын 01-10-ны өдрүүдэд нийт 16472 тонн АИ-92 автобензин, 56967 тонн дизель түлш, ТС-1 онгоцны түлш 660 тонн тус тус орж ирээд байна. Манай улсын хувьд шатахууны хэрэглээг 100 хувьд импортоор хангадаг. Нийт импортын 95 хувийг ОХУ эзэлдэг бол үлдсэн хувийг БНХАУ бүрдүүлж байна.
2025 оны арванхоёрдугаар сард нийт 83,600 тонн АИ-92 автобензин, 134,240 тонн дизель түлш, 1560 тонн АИ-95 автобензин худалдан авахаар захиалсан байна.