2025 ОНЫ ЭХНИЙ 11 САРЫН БАЙДЛААР 5.1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН 2.0 САЯ ТН ЗЭСИЙН БАЯЖМАЛ ЭКСПОРТОЛЖЭЭ

2025 оны эхний 11 сарын байдлаар зэсийн баяжмалын үнэ өнгөрсөн оны мөн үеэс 72.5 хувь, экспортын биет хэмжээ 34.8 хувиар тус тус өсжээ.
Тодруулбал, 5.1 тэрбум ам.долларын 2.0 сая тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 72.5%-иар буюу 2.1 тэрбум ам.доллор, биет хэмжээгээр 34.8% буюу 526.7 мян.тн-оор тус тус өссөн үзүүлэлттэй байна.