АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ИМПОРТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 898 вагон байна. Үүнээс
– АИ-92 автобензин – 256 вагон буюу 15360 тонн,
– АИ-95 автобензин – 9 вагон буюу 540 тонн,
– Дизель түлш – 532 вагон буюу 31920 тонн,
– ТС-1 онгоцны түлш – 32 вагон буюу 1920 тонн бусад бүтээгдэхүүн 69 вагон тус тус байна. Мөн буух өртөөдөөр,
Толгойт өртөө,
– АИ-92 автобензин – 105 вагон
– АИ-95 автобензин – 6 вагон
– Дизель түлш – 194 вагон
– ТС-1 – 32 вагон
Рашаант өртөө,
– Дизель түлш – 16 вагон
– Улаанбаатар өртөө
– АИ-92 автобензин – 13 вагон
– Дизель түлш – 29 вагон
Дархан өртөө
– АИ-95 автобензин – 3 вагон
– Дизель түлш – 10 вагон
Эрдэнэт өртөө
– АИ-92 автобензин – 1 вагон
Сайншанд өртөөнд 15 вагон дизель түлш тус тус байгаа бол буух өртөөдийг чиглэн замд 137 вагон Аи-92 автобензин, 268 вагон дизель түлш явж байна.
2026 оны 01 дүгээр сарын 01-06-ны өдрүүдэд нийт 23679 тонн АИ-92 автобензин, 183 тонн АИ-95 автобензин, 29342 тонн дизель түлш, 118 тонн ТС-1 онгоцны түлш тус тус орж ирээд байна.