ЭНГИЙН АИ-92 АВТОБЕНЗИН БОЛОН ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ҮНЭ НЭМЭГДЭЭГҮЙ

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар шатахууны нөөц болон үнэ тогтвортой байна. Тодруулбал, иргэдийн хамгийн өргөн хэрэглэдэг энгийн АИ-92 автобензиний жижиглэн борлуулалтын үнэ Улаанбаатар хотод 2590 төгрөг байгаа юм. Үүнд 2025 оны зургаадугаар сараас хойш өөрчлөлт ороогүй аж. Мөн энгийн дизель түлшний жижиглэн борлуулалтын үнэ 3140 төгрөг байгаа бөгөөд 2025 оны арваннэгдүгээр сараас хойш нэмэгдээгүй. Харин Евро-5 стандартын АИ-92 автобензинийг шатахуун түгээх станцууд литр тутамдаа 3050-3080 төгрөгийн хооронд, АИ-95 автобензин 3500-3610 төгрөг, Евро-5 стандартын дизель түлш 3990 төгрөгөөр тус тус борлуулж байгаа бөгөөд үнэд өөрчлөлт ороогүй байна.
Мөн орон нутагт энгийн хэрэглээний АИ-92 автобензиний жижиглэн борлуулалтын үнэ 2670-3350 төгрөг, АИ-95 автобензин 3530-4120 төгрөг, энгийн дизель түлш литр 3530-4120 төгрөг, Евро-5 стандартын дизель түлш литр тутамдаа 4000-4400 төгрөгөөр тус тус борлуулж байна.